“Сургалт боллоо"
“ МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭР ДЭХЬ, ЭГЭЛ БИЕТЭН НЯНГААР ҮҮСГЭГДЭХ ӨВЧНҮҮДИЙН ПАРАЗИТЫН СИСТЕМИЙН ОРОН ЗАЙН БА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ
БГХӨСҮТөв, ОХУ-ын Москва хот дахь Н.Ф.Гамалейн нэрэмжит халдвар, нян судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны нутаг дэвсгэр дэхь, эгэл биетэн нянгаар үүсгэгдэх өвчнүүдийн паразитын системийн орон зайн ба үйл ажиллагааны зохион байгуулалт” төслийн хүрээнд Н.Ф Гамалейн нэрэмжит халдвар нян судлалын хүрээлэнгийн байгалийн голомтот халдварын албаны дарга, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Э.И.Коренберг, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн биологийн факультетын шимэгч судлалын тэнхимийн багш, биологийн ухааны доктор Ю.В.Лопатина нар 2010 оны 07 сарын 31-нээс 08 сарын 8-ны хооронд БГХӨСҮТөвийн мэргэжилтнүүдтэй хамтран байгалийн голомтот халдварт өвчний тандал судалгааг Архангай, Өвөрхангай аймгуудын нутагт хийж нийт 254 сорьц материалыг цуглуулж, лабораторийн шинжилгээг тус 2 байгууллагын лабораториудад хийж байна.
ОХУ-ЫН ЛОМОНОСОВЫН НЭРЭМЖИТ МОСКВАГИЙН ИХ СУРГУУЛИЙН
БАГШ ШИМЭГЧ СУДЛАГЧ НАРТ ХИЧЭЭЛ ЗААЛАА
Манай төв дээр мөн төслийн хүрээнд биологийн ухааны доктор Ю.В. Лопатина 11 аймгийн БГХӨСТөвүүдийн (Баян-Өлгий, Багануур, Баянхонгор, Архангай, Дундговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл) шимэгч судлагч нарт хачигт халдварыг дамжуулагч хачгийн зүйлийг тодорхойлох талаар 18 цагийн онол, дадлагын сургалтыг амжилттай зохион байгуулж сертификат олголоо.
Манай зочид
Зөвлөмж
-
НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
-
Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм. Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
-
Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
-
Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
- 1
- 2