Даваа, 9-р сар 06, 2010
   
Text Size

Ajax хурдан хайлт

Спортын мэдээлэл

 

Спортын мэдээлэл

БГХӨСҮТөвийн нийт ажилчдын дунд зохион байгуулагддаг уламжлалт Байгууллагын “Сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга баг” шалгаруулах тэмцээн 2010 оны 04-р сарын 17-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн спорт зааланд амжилтай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд байгууллагын нийт тасаг, секторын 8 баг 49 ажилтан идэвхитэй оролцлоо.

Төвийн Ерөнхий захирал Д.Отгонбаатар тэмцээнийг нээж, оролцогчдод амжилт хүсэж үг хэллээ.

 

2010 оны сагсан , гар бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнээс эхлэн шилдэг эрэгтэй , эмэгтэй тамирчин шалгаруулж байхаар тогтлоо.

Байгууллагын аварга шалгаруулах уламжлалт энэ удаагийн арга хэмжээ сагсан бөмбөгийн тэмцээнээр гараагаа эхэлсэн. Тэмцээний дүн гарахад:

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд

 


 

1-р байр Биотехнологи Молекул биологийн Секторын Л.Сэр-Од ахлагчтай баг

2-р байр Санхүү Хангалтын Албаны Д.Гантөмөр ахлагчтай баг

3-р байр Мэдээлэл Технологийн Секторын Н.Ураншагай ахлагчтай баг

Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд

 

1-р байр Мэдээлэл Технологийн Секторын Н.Ураншагай ахлагчтай баг

2-р байр Эрдэм Шинжилгээний Секторын А.Эрдэнэбат ахлагчтай баг

3-р байр Байгалийн Голомт Хяналтын Секторын Д.Батжав ахлагчтай багууд эхний байруудад тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон дээрх багуудад шилжин явах цом, мөнгөн шагнал болон Төвийн Ерөнхий захирал Д.Отгонбаатар гарын бэлгээрээ шагнаж урамшууллаа.

Энэ удаагийн тэмцээнээс шилдэг эрэгтэй тамирчнаар Биотехнолги Молекул Биологийн Секторын генетикч Л.Сэр-Од, шилдэг эмэгтэй тамирчнаар Мэдээлэл Технологийн Секторын комьпютерийн техникч Н.Мөнхцэцэг нар шалгарч Төвийн Ерөнхий захирлын гарын бэлгээр шагнууллаа.

Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон тамирчин ажилтан албан хаагчид, хөгжөөн дэмжсэн нийт ажилчиддаа талархал илэрхийлж, цаашдынхаа ажил амьдралдаа өрнүүн их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Тэмцээн зохион байгуулах комисс

БГХӨСҮТөвийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Манай зочид

Манайд 1 зочин онлайн

Зөвлөмж

  • НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
  • Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм.     Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
  • Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
  • Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
  • 1
  • 2

Login