Бямба, 9-р сар 04, 2010
   
Text Size

Ajax хурдан хайлт

Эрдэм шинжилгээний хурал

images

 

Зоонозын халдварт ӨвЧний тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол орны зоонозын халдварт өвчний байгалийн голомт, хүний өвчлөл, тарвар судлал, оношлогоо, эмчилгээний чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж цаашдын чиглэлийг тодорхойлон дотоод, гадаадын судлаач, эрдэмтдийн бүтээлтэй танилцах боломж олгох, хамтын ажиллагааны чиглэл тогтоох зорилгоор Зоонозын халдварт ӨвЧний тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 3 –р сарын 29-нд Эрүүл Мэндийн Яам, БГХӨСҮТ хамтран зохион байгууллаа.

Тус хуралд зочноор Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р. Виват, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Л. Дапенг, ЭМЯ-ны халдварт өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Ж.Батболд, ахмад эмч М.Саран, биологч Ж Дэмбэрэл зэрэг хүмүүс оролцлоо.

 

 

 

Хурлын нээлт дээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ОХУ-ын Новосибирск хот дахь Вирүс судлал, биотехнологийн “Вектор” төвийн зоонозын лабораторийн эрхлэгч А.Ю. Алексеев, ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бундесбегрийн микробиологийн хүрээлэнгийн Эрүүл мэнд, биологийн хайгуул, хяналтын албаны дарга Волфел Роман, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хилээр орох, гарахыг хянах,хорио цээрийн товчооны албаны дарга Хоа Гуангфу нар баяр хүргэж үг хэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ--ын Мюнхен хот дахь Бундесбегрийн микробиологийн хүрээлэн, ОХУ-ын Новосибирск хот дахь Вирүс судлал, биотехнологийн “Вектор” төв, Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Тува улсын байгалийн баялгийг зохистой ашиглалтын судалгааны хүрээлэн, Казахстан улсын зоонозын ба хөл хориот өвчний хяналтын төв, БНХАУ-ын Бээжин хотын өвчний хорио цээр, хяналтын академи, Хөх хотын нутагшмал өвчний хяналт судалгааны төв, ӨвөрМонголын хилээр орж гарахыг хянах хорио цээрийн товчоо зэрэг гадаадын байгууллагуудын 17 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэн оролцсон. Түүнчлэн НЭМХ, ХӨСҮТ, ЭМШУИС, МЭАЦТЛаборатори, МУИС, Мал эмнэлгийн хүрээлэн, ХХААХҮЯ-ны МЭҮГ, ТЕГ, ШУА-ийн биологийн хүрээлэн, УЦУХ, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн ЭМГ, МЭГ болон орон нутгийн БГХӨСТөвүүд зэрэг байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 

 

 

Энэ удаагийн хурлаар гадаад, дотоодын байгууллагын эрдтэмтэн судлаачдын 44 илтгэл, өгүүллийг англи хэл дээр эмхэтгэн эрдэм шинжилгээний №18-д хэвлэн нийтлүүлж олны хүртээл болголоо.

Энэ удаагийн хуралд тарваган тахал, боом, галзуу, шувууны томуу, гахайн томуу, хачигт боррелиоз, хачигт энцефалит, хачигт риккетсиоз зэрэг өвчнүүдийн микробиологи ба молекул биологи, халдвар судлал, эпизооти судлал гэсэн бүлгийн дор 18 илтэлийг хэлэлцүүлснээс Монгол- Германы хамтарсан судалгааны үр дүнгээр бичсэн ХБНГУ--ын Мюнхен хот дахь Бундесбегрийн микробиологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Степании Спек нарын “First detection of R. raoultii in Ixodes and Dermacentor ticks from selected provinces of Mongolia” илтгэл оны шилдэг аман илтгэлээр, Өмнөговь аймгийн БГХӨСТ-ийн биологч Г. Шүрэнцэцэг нарын “Зүүнсайханы өр голомтын монгол огдойн эпизоотологийн холбогдол” шилдэг ханын илтгэлээр тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

 

 

Энэ хурлын үеэр БГХӨСҮТ-д эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, үр дүнтэй хамтарсан судалгааг гүйцэтгэн гадаад хамтын ажиллагааг хөгцүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж тус төвийн “Хүндэт профессор” цолыг ахмад эмч М.Саран, биологч Ж.Дэмбэрэл, ОХУ-ын Новосибирск хот дахь Вирүс судлал, биотехнологийн “Вектор” төвийн зоонозын лабораторийн эрхлэгч Алексеев А.Ю, БНХАУ-ын Бээжин хотын өвчний хорио цээр, хяналтын академиин эрдэм шинжилгээний ажилтан Ванг Жинг нарт олгож, Төвийн “Хүндэт тэмдэг” –ээр эрдэм шинжилгээний олон илтгэл өгүүлэл, ном бичиж олны хүртээл болгосон БГХӨСҮТ-ийн микробиологийн секторын эрхлэгч Ж.Мягмар, Баянхонгор аймгийн БГХӨСТ-ийн биологч Ч.Бямбаа, Говь-Алтай аймгийн БГХӨСТ-ийн их эмч Түмэннасан, Ховд аймгийн БГХӨСТ-ийн биологч Д. Мөнхтөмөр нарт тус тус шагналаа.

БГХӨСҮТ-өөс уламжлал болгон олгодог оны шилдэг бүтээлийн “Эрдмийн шим” шагналын 2009 оныхыг тус төвийн ерөнхий захирал Д. Отгонбаатарын туурвисан ““Монгол дахь галзуу өвчний эпидемиологи, эпизоотологийн зарим онцлог” анагаах ухааны боловсролын докторын бүтээл (диссертаци) хүртэж тус шагналыг эвээн тэтгэгч БУ-ны доктор Ж.Батболд гэрчилгээ, 500 долларын шагналыг гардууллаа.

 

 

 

Энэ удаагийн хурал нь зоонозын халдварт өвчний төлөв байдал, оношлогоо, тархвар зүй, молекул – биологийн чиглэлээр хийгдсэн Монголын эрдэмтэн судлаачдын болон гадаадын байгууллагатай хамтран хийсэн судалгааны үр дүнг олон талаас нь шүүн хэлэлцэж тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүллээ. Хуралд оролцсон гадаадын байгууллагын төлөөлөгчдийг Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Цолмон хүлээн авч уулзан БГХӨСҮТ-тэй хамтран ажиллаж олсон ололт амжилтыг сайшаан тэдний саналыг сонсож цаашид хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

 

 

 

Хурлын дараа БГХӨСҮТ гадаадын байгууллагын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны асуудлаар тусгай уулзалтуудыг хийж ОХУ-ын Новосибирск хот дахь Вирүс судлал, биотехнологийн “Вектор” төвтэй хамтарсан судалгааг өргөжүүлэн хийх энэ оны 6-р сард Монголын 2 мэргэжилтнийг богино хугацааны сургалтанд үнэ төлбөргүй ороцуулах, ХБНГУ--ын Мюнхен хот дахь Бундесбегрийн микробиологийн хүрээлэнтэй тарваган тахал, хачигт халдварын судалгааг хамтран хийх, төвийн лабораторид дадлагажуулах сургалт зохион байгуулах, 1 их эмчийг 2 долоо хоногийн сургалтанд тус хүрээлэнд сургаж цаашид урт хугацааны сургалтанд хамруулах боломжийг эрэлхийлэх, Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Тува улсын байгалийн баялгийг зохистой ашиглатын судалгааны хүрээлэн, Казахстан улсын зоонозын ба хөл хориот өвчний хяналтын төвтэй газар зүйн мэдээллийн системийг халдварт өвчний тархалт, прогноз тогтооход ашиглах талаар хамтарсан судалгаа хийх, БНХАУ-ын Бээжин хотын өвчний хорио цээр, хяналтын академи, Хөх хотын нутагшмал өвчний хяналт судалгааны төв, ӨвөрМонголын хилээр орж гарахыг хянах хорио цээрийн товчоотой гэрээг шинэчлэн ажлын чиглэлээ тодорхойлох, энэ оны 6-р сард Хятадын талаас тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцсон нь маш үр дүнтэй боллоо.

БГХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, БУ-ны доктор Д.Цэрэнноров


Манай зочид

Манайд 3 зочид онлайн

Зөвлөмж

  • НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
  • Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм.     Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
  • Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
  • Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
  • 1
  • 2

Login