Мэндчилгээ
Эрхэм хүндэт ноёд хадагтай нараа!
Та бүхний амгаланг айлтгая. Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн цахим хуудсанд зочилж байгаад тань талархал илэрхийлье.
XXI зууны эхний жилүүдэд Дэлхий дахинд шинэ ба сэргэн тархаж буй байгалийн голомтот, мал амьтнаас хүнд халдварлах халдварт өвчний нөхцөл байдал бидний анхаарал татахын зэрэгцээ, тэмцэж сэргийлэх арга хэмжээг зөв зохистой зохион байгуулах нь нэн чухал болоод байна.
Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд төр засаг, салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь бидний эрхэм үүрэг төдийгүй өндөр хөгжилтэй орны лабораторийн хүчин чадал, эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын ололт амжилт туршлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах болно. Бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажлын эцсийн үр дүнг эдийн засгийн үр өгөөж, хүн амын эрүүл мэнд ямагт дээшлэн олон түмэнд хүртээмжтэй байхад чиглүүлнэ. Халдварт өвчин хүн амын амь насанд хүрч, эрэмдэглэн зовоосоор биднийг гайхшруулан алмайруулсаар байна. Хурц ба гоц халдварт өвчин нь хүн төрөлхтний хяналтанд орох нь бүү хэл сөрөг давшилтанд орох, нянгийн ертөнц өөрчлөгдөн хувьсамтгай, тархан дэлгэрэх бололцоо болгоныг ашиглан давших чадвартай болжээ. Жил бүр 14 сая хүн халдварт өвчний улмаас эндэж, үхэлд хүргэн эрэмдэг зэрэмдэг болгож байна. Хяналтанд орсон буюу цоо шинэ халдварт өвчин, халдваруудын шинэ арга замаар олныг хамрах аюул тулгарч байгаа нь эдийн засгийн болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах шинэ алхамууд нээгдлээ. Нөгөө талаас өвчин үүсгэгч нянг террорист халдлагын зэвсэг болгон ашиглах төвөгтэй байдал бий болохыг үгүйсгэх аргагүй болжээ. Монгол орон ч энэ нян вирүсийн байгалийн резервар нөөц нөхцөл байсаар байна. Иймийн тулд гоц халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх глобал хүчин зүйл чухлаас чухал байгааг бид анхааралтай авч ажиллах болно.
Та бүхэнд халдварын эх уурхай, дамжих зам, эрсдэлд хүчин зүйлсийг илрүүлэн тогтоож, авах арга хэмжээг зохион байгуулах ажилд эрүүл мэндийн үзэл баримтлал, туршлагыг чиглүүлэн ажиллахыг хүсэж байна. Нийгмийн Эрүүл Мэндийн суурь мэдлэг, эрүүл мэндийн удирдлагын менежмент, анагаах ухааны мэдээлэл, судалгаа шинжилгээ, практик ажлыг төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж, дэлхийд анхаарал татсан халдварт өвчинтэй тэмцэх ажлыг орчин үеийн техник технологийг ашиглан удирдлагын менежментийг хийх эрхэм зорилготой ажиллах болно.
БГХӨСҮТөвийн ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Д. Отгонбаатар
Манай зочид
Манайд 1 зочин онлайн
Зөвлөмж
-
НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
-
Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм. Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
-
Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
-
Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
- 1
- 2