Даваа, 9-р сар 06, 2010
   
Text Size

Ajax хурдан хайлт

80 ЖИЛ

БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ ӨВЧИН

СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ

Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв /БГХӨСҮТ/ нь 1931 онд “Тарваган тахал эсэргүүцэн судлах лаборатори” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. 1940 оноос “Тарваган тахал эсэргvvцэн судлах төв станц”, 1950 оноос Тарваган тахал эсэргvvцэн судлах газар”, 1961 оноос “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргvvцэн судлах газар”, 1990 оноос ”Байгалийн голомтот халдварт өвчний эсэргvvцэн судлах төв”, 2006 оноос Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв” нэртэйгээр өргөжин хөгжиж ирсэн. 13 аймаг, 1 дүүрэгт 14 салбар төвүүдтэй. Үндэсний Төвд 100 гаруй, салбарын хэмжээнд 500 гаруй ажиллагсадтай.

Тус төв түүхт 80 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэхээр төлөвлөж байна.

Тус төв нь Байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж бүй халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлж тэмцсэнээр байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний хүний өвчлөл, эндэгдлийг бууруулах” эрхэм зорилготой ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Байгалийн голомтот халдварт өвчний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ыг баримталж ажилладаг тусгай дэглэмийн байгууллага бөгөөд үндэсний хэмжээнд байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний нотолгоонд суурилсан эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулан, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Засгийн Газрын тогтоол ёсоор тусгай хамгаалалтанд байх Улсын онцгой объект юм.

Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэн Тарваган тахал, Боом, Галзуу, Холер, Шувууны томуу, АцХАХ, Ку халуурал, Хумхаа, Чичрэг, Хачигт халдварууд зэрэг байгалийн голомтот зоонозын халдварт 30-аад төрлийн өвчнүүдийн оношлогоо, урьдчилан сэргийлэлт, хяналт тандалт, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний асуудлыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад хамтын ажиллагааг практик үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулдаг.

Мөн байгалийн голомтот, мал амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдийн тулгамдсан асуудлаар шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажил хэрэгжүүлж, ОХУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Казакстан, АНУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

БГХӨСҮТ-ийн түүхэнд 10 эрдэмтэн, 10 гаруй магистр төрсөн ба одоо 6 залуу судлаачид докторантур, магистрантурт суралцаж байна. Тус төв нь гоц халдвартын эмч, биологич, лаборант, ариутгагчийн мэргэжил олгох сургалтыг эрхлэн зохион байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.

Байгууллага дээр төрөлжсөн номын сан, нян тээгчдийн музей, амьд өсгөврийн сантай, Нян цөлмүүр, тэжээл, биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулдаг. Та бүхнийг манай байгууллагатай хамтран ажиллаж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Манай хаяг: Улаанбаатар – 211137. Сонгино хайрхан дүүрэг. 20-р хороо. Утас: 976-11-632853, 976-11-632859, 631334, 976-11634393 Факс: 976-11-632859. И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Beb www.cidnf.mn

Холбоо барих удирдлагууд:

Ерөнхий захирал Д.Отгонбаатар. Утас: 632859. И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Дэд захирал Д.Цэрэнноров.  Утас: 634393. И-мэйл: dnorov_99@ Yahoo.com

Үндсэн мэргэжлийн албаны дарга Д.Тунгалаг

Утас: 634393. И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


Дуудлага хяналтын хариуцлагатай жижүүр-632853.

Манай зочид

Манайд 1 зочин онлайн

Зөвлөмж

  • НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
  • Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм.     Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
  • Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
  • Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
  • 1
  • 2

Login