Бямба, 9-р сар 04, 2010
   
Text Size

Ajax хурдан хайлт

Лаборатори

БГХӨСҮТөв нь 70 гаруй жилийн тэртээгээс тарваган тахлын лаборатори нэртэй байгуулагдаж тодорхой үе шат, цаг үеийн нөхцөл байдалд судалгаа шинжилгээг хөгжүүлж ирсэн уламжлалтай. Анхны лаборатори зөвхөн тарваган тахлын шинжилгээг хийж байсан төдийгүй, лабораторийн зориулалтын бус барилгаас эхэлсэн тэр үед боом, холер, тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчнүүдийг оношлох, лабораториор батлах, цаашид шинэ өвчнүүдийг оношлоход хэвийн үйл ажиллагааг явуулж ирсэн билээ.

1989 оноос тарваган тахлын нянгийн плазмидийн судалгаа, 1995 оноос молекул биологийн буюу ПГУ-ын аргыг лабораторт шинээр нэвтрүүлсэн нь орчин үеийн оношлогоо, эрдэм шигжилгээний өндөр ач холбогдолтой. 1998 оноос тарваган тахлын оношлогоог хэрэглэж эхэлсэн ба 2007 оноос ELIZA /ИФА/, 2009 оноос ПГУ- тус тус нэвтрүүлж эхлээд байна. 2007 онд вирүс судлалын өргөжүүлсэн лабораторийг ДЭМБ, ОУ-ын төслийн хүрээнд оруулж байсан бол, 1979 онд 30 жилийн өмнө хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баригдсан энэ барилга маань олон шинэ халдварууд гарч , орчин үеийн оношлогоо, шигжилгээний арга технологи нэвтэрч буй өнөөгийн нөхцөлд илүү боломж, нөхцөл шаардагдаж ЭМЯамдаа асуудал тавьж, лабораторийн өргөтгөлийн энэ барилгыг  ашиглалтад оруулах сайхан боломж бүрдлээ.

 

Лабораторийн барилга ашиглалтанд орсоноор БГХӨ-ний молекул биологийн оношлогоог өргөжүүлэх, вирүс судлалын шинжилгээг хийх, ОУ-ын биоаюулгүй ажиллагааны дүрэм зааварт ойртон очиход чиглэгдэнэ. Түүнчлэн БГХӨ-ний судалгааны ажлыг өргөжүүлж тавьж буй эрхэм зорилго маань дэлхийн түвшинд ойртоход олон талын сорилт туршилтын ажлыг хийж үнэлэлт, дүгнэлт, нөхцөл байдлыг тогтооход энэ барилга ашиглалтанд орсноор өндөр ач холбогдолтой өгч байна.

Лаборатортой танилцаж байна

Бидний ажилд ДЭМБ, НҮБ, Хүүхдийн сан, АНУ-ын биотехнологийн хүрээлэн, Тагнуулын төв газар, ЭМЯ-ны сайд удирдлагууд, барилгын товчооны мэргэжилтнүүдийн сэтгэл харамгүй туслалцаа дэмжлэгтэй энэ лабораторийг ашиглалтанд оруулж байна.

Сайхан байртай болгож, ажиллах урам зориг нэмсэн ЭМЯ-ны сайд дарга нар, барилгын товчооны нөхдүүд, барилгыг цаг хугацаанд нь барьж ашиглалтанд өгсөн инженер, техникийн ажилчдад, хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

 

 

 

 

 

Манай зочид

Манайд 3 зочид онлайн

Зөвлөмж

  • НЬЮКАСЛИЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? Шувууны дотор эрхтэн, тархи, уушги үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шувууны гоц халдварт өвчин. Үүсгэгч Ньюкаслийн өвчин нь Paramyxoviridae язгуурын Avulavirus...
  • Хачигт халдвараас сэргийлье! Хачигт халдвар нь: Хачгаар дамжин халдварладаг халууралт, хордлогот хурц өвчин юм.     Хачигт боррелиоз гэж ямар өвчин бэ? Мушгиа хэлбэрийн...
  • Боом өвчнөөс сэргийлье! Боом өвчин нь Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин...
  • Тарваган тахлаас сэргийлье! Тарваган тахал нь: Олон улсын дүрмээр зохицуулагддаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж...
  • 1
  • 2

Login